Хүүхэд багачуудыг боловсролтой, үндэсний ёс, заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, шинэ үеийн хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг ардын багш та бүхэн маань үүрч байдаг билээ.
90 жилийн түүхтэй Өмнөговь аймгийнхаа хойч үеийг сургаж хөгжүүлэх их үйл хэрэгт зүтгэж байгаа багш нарынхаа болон боловсролын салбарт ажиллагсдын
нийгмийн баталгааг сайжруулах, боловсролын салбарын бодлогыг бодитоор хэрэгжүүлж, сургалтын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, багш нарыг мэдлэг, боловсролыг тасралтгүй дээшлүүлэх зэрэгт бид хамтран ажиллана.
Нарт хорвоод эгнэшгүй нандин сайхан мэргэжлийг эзэмшсэн БАГШ танд чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж, сургаж хүмүүжүүлэх ариун үйлсэд нь амжилт хүсье.