НУТГИЙН ХИШИГ аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь багш сурагчдын хөгжил, боловсролын салбарын ажилтан алба хаагч нараа дэмжсэн бодлого зорилтуудыг хэрэгжүүлэх юм.

2021 оны 10 сарын 05
“Нутгийн хишиг” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт багш сурагчид, боловсролын салбарт чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал “Чадварлаг багш”, “Говийн ирээдүй хүүхэд”, “Сурагч солилцоо”, “Залуус”, “Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллая” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж үр дүнг нэмэгдүүлж байгаа юм. Салбартаа үр бүтээлтэй ажиллаж, амжилтаа ахиулсан багш нарыг Дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр, Монгол улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсч хөгжсөний 100 жил, Монголын багш нарын 55 дахь удаагийн ойн баярын өдрөөр төрийн дээд шагнал, аймаг орон нутгийн шагнал, салбарын шагналаар шагнаж урамшуулав.
Түүнчлэн “Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх” аймгийн хөтөлбөр, “Багш” хөтөлбөр, “Багш хөгжил” хөтөлбөр, “Боловсролын талаарх бодлого”, “Боловсролын салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, “Боловсролын чанарын шинэчлэлийг эрчимжүүлэх уриалга” зэргийг батлан хэрэгжүүлж, багшийн хөгжлийг дэмжих, тэднийг урамшуулах үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн билээ. Цаашид НУТГИЙН ХИШИГ аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь багш сурагчдын хөгжил, боловсролын салбарын ажилтан алба хаагч нараа дэмжсэн бодлого зорилтуудыг хэрэгжүүлэх юм.
  
  
 
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: