ЦОГТ-ОВОО СУМЫН МАЛЧИД АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТ ХАНДИВ ӨГЛӨӨ

2021 оны 10 сарын 07
Цар тахалтай амаргүй цагт малчид иргэд аймаг, сумын Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байна. Цогт-Овоо сумын малчид АЯГАНЫ ХАРИУ ӨДӨРТӨӨ АГТНЫ ХАРИУ ЖИЛДЭЭ АЯНЫГ өрнүүлжээ. Малчин өрхүүдээс 20 хонь, 10 ямааг цуглуулсан байна. Малчид иргэдийн хандивыг малчдын төлөөлөл болох аймгийн аварга малчин, "Монгол тэмээ-999" сайхан хос Б.Нэргүйбаатар аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө. Хандив дэмжлэгт малчид иргэд маш идэвхитэй оролцсоныг тэд онцолж байлаа.
Иргэдээс ирүүлсэн хандив дэмжлэгийг нэн шаардлагатай газар нь хуваарилж зарцуулж байна. Тодруулбал хандиваар ирсэн малыг халдвар аваад хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн хоол хүнсэнд зориулж байгаа юм.
  
  
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: