ТЭРБУМ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

2021 оны 10 сарын 07
МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар ТЭРБУМ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ улс даяар өрнүүлж байгаа юм. Өнөөдөр Өмнөговь аймагт тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэлж байна. 90 жилийн ойгоо угтан 90 мянган мод тарьж арчилгааг хийсэн, улсын хэмжээнд анх удаа мод тарьж ургуулсан иргэд, аж ахуйн нэгжээ урамшуулдаг журмыг санаачлан хэрэгжүүлдэг Өмнөговь аймаг энэ удаад ч олон мянган мод тарьж ургуулж үндэсний хөдөлгөөнд идэвхитэй оролцохоо илэрхийллээ. Модыг зөвхөн суулгаад зогсохгүй, арчилж ургуулах нь хамгийн чухал. Ойжуулалтыг эрчимжүүлж ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр дараах үр дүн гарна. Тухайлбал жимс жимсгэний аж ахуй, бордооны аж ахуй хөгжинө, ажлын байр, хамгаалалтын зурвас, усжуулалт нэмэгдэх олон талын ач холбогдолтой юм.
  
 
 
 
 
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: