АГРО ПАРКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2021 оны 10 сарын 07
Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн Өмнөговь аймагт өнөөдөр эхэлж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллах үеэр Даланзадгад дахь Агро паркийн үйл ажиллагаатай танилцлаа. Говийн бүсийн үр үржүүлгийн талбайг 2017 оноос Өмнөговь аймагт байгуулах ажлыг эхлүүлж, үйл ажиллагааг нь эрчимжүүлснээр өнөөдрийн улсдаа жишиг болохуйц Агро паркийг бий болгосон. Өвөл зуны хүлэмж бүхий үр үржүүлгийн талбайд олон төрлийн жимс жимсгэний үрсэлгээг хийж газар тариалан эрхлэгчиддээ дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ туршилт, судалгааг хөгжүүлж байна.
  
  
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: