МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.БАРААДУУЗ: ГОВЬД МОД ТАРЬЖ УРГУУЛАХ ХАМГИЙН АМАРХАН

2021 оны 10 сарын 07
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Өмнөговьчууд амжилттай өрнүүлж чадна гэдгийн тэргүүн туршлага бол Монгол улсын Хөдөлмөрийн баатар Д.Бараадууз гуайн “ ОЙН ХИШИГ” ногоон байгууламж бүхий мод үржүүлгийн талбай юм. 16 га талбайд 10 гаруй төрлийн модыг тарьж ургуулсан байна. Дан хонины бууцаар бордсон тул уг талбайд ямар ч төрлийн ногоон байгууламж ургана гэдгийг онцолж байлаа. Орлого мөнгө олохдоо биш говьд мод тарьж ургуулах бүрэн боломжтой гэдгийг үлгэрлэн харуулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар болон холбогдох албаныхан ОЙН ХИШИГ талбайн ногоон байгууламжтай танилцаж, говьд мод тарьж ургуулах арга туршлагаас хуваалцсан юм.
  
  
 
 
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: