Цогт-Овоо суманд 15 ортой эрүүл мэндийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол боллоо

2021 оны 10 сарын 09
Намрын адаг сарын шинийн 3-ны Дашням, Балжинням давхацсан билэгт сайхан өдөр “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр ” Цогт-Овоо суманд 15 ортой эрүүл мэндийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол боллоо. Шав тавих ёслолд аймгийн Засаг дарга Р.Сэддорж оролцож эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанартай , хүртээмжтэй шуурхай хүрэх, иргэд ая тухтай орчинд үйлчлүүлэх, боловсон хүчин тогтвор суурьшилтай ажиллах боломж нээгдэж байна хэмээн онцоллоо. Цогт-Овоо сумын анхны эмнэлэг нь 1959 онд үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд одоо 9 ортой эмнэлгийн хүчин чадлаар сумын иргэд болон орон нутгийн дамжин өнгөрч байгаа хүн амд тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
15 ортой эмнэлгийн барилгын ажлыг “Эвт цахирал” ХХК гүйцэтгэж 2022 оны 8 сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
  
  
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: