"ХӨГЖЛИЙН ЦАГ" ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО

2021 оны 10 сарын 10
Иргэн төвтэй төрийн үйлчилгээг бий болгох, иргэдийн оролцоо идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын шийдвэрээр ХӨГЖЛИЙН ЦАГ иргэдээ сонсох уулзалтыг хийж эхэлсэн.
Иргэдээс гарсан санал санаачилгыг НУТГИЙН ХИШИГ аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж байгаа юм.
Цар тахалтай амаргүй цагт аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Засаг даргын орлогч Н.Энхбат болон холбогдох албаныхан цахимаар иргэдтэй уулзаж санал бодлоо солилцлоо. Аймаг орон нутагтаа хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, бодлого хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч иргэдийн санал хүсэлтийг сонсож, асуултад хариулсан юм.
Иргэд:
✅Сурагчдын хоцрогдол арилгах давтлагыг ялангуяа бага ангийн хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгах танхимын сургалтыг эхлүүлэх,
✅Улсын тэргүүний Лаборатори нэгдүгээр сургуулийн их засварын ажлыг шийдвэрлэх
✅Газар тариалан эрхлэгч, иргэдэд худаг ус гаргаж дэмжиж ажиллах талаар санал уламжилж, түрээсийн орон сууц хөтөлбөр болон бусад асуудлаар иргэд сонирхсон асуултдаа хариулт авч санал бодлоо илэрхийллээ.
  
  
 
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: