ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2021 оны 10 сарын 11
Өнөөдөр Өмнөговь аймгийн ЗДТГ, Тавантолгой төмөр зам ХХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Өмнөговь аймаг болон төмөр зам тавьсан сумдын хүн ба нийгмийн түргэтгэх, өрхийн орлого хийгээд эдийн засгийн өсөлтийг тэтгэх, хүрээлэн буй орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлд урт хугацаанд бүтээлчээр тогтвортой хамтран ажиллах талаар санамж бичигт дурдсан юм. "Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, ашиглалтын явцад шаардлагатай ажлын байранд орон нутгийн ажиллах хүчин бэлтгэх, ажлын байраар хангах, төмөр замын үйл ажиллагаанд шаардагдах бараа, материал үйлчилгээний худалдан авах ажиллагааг орон нутгийн иргэд, байгууллагаас авах зэргээр оновчтой заалтууд орсон байна.
  
  
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: