ДУГУЙН СПОРТЫН ТАМИРЧИД СПОРТЫН МАСТЕР ЦОЛ ХҮРТЛЭЭ

2021 оны 10 сарын 14
Өмнөговь аймгийн БТСГ-ын дэргэдэх "MG road" клубын тамирчин Улсын тэргүүний 1-р сургуулийн 10г ангийн сурагч А.Дэлгэрдалай, Б.Чинболор нарт Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/277 тоот тушаалаар СПОРТЫН МАСТЕР ЦОЛ олголоо.
А.Дэлгэрдалайн хувьд 2020 онд зохион байгуулсан уулын дугуйн ААШТ-ээс АЛТ, засмал замын дугуйн ААШТ-ээс АЛТ, 2021 онд зохиогдсон Нийслэл хотын аваргын тэмцээн 4-р байр, зэрэг ахиулах тэмцээнд 120 км замыг 2 цаг 52 минутанд туулсан амжилтыг үзүүлж СПОРТЫН МАСТЕР боллоо.
Б.Чинболор 2020 оны уулын дугуйн ААШТ-ээс АЛТ, засмал замын дугуйн ААШТ-ээс МӨНГӨ, 2021 онд зохиогдсон Нийслэл хотын аварга шалгаруулах тэмцээнээс МӨНГӨ, ХҮРЭЛ медалийг хүртсэн төдийгүй зэрэг ахиулах тэмцээнд 120 км замыг 2 цаг 52 минутанд туулсан амжилтыг үзүүлж СПОРТЫН МАСТЕР ЦОЛ хүртлээ.
  
 
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: