ТӨРИЙН АРХИВЫН УЛСЫН ҮЗЛЭГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

2021 оны 10 сарын 15
Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Төрийн архивын үйл ажиллагаанд улсын үзлэг зохион байгуулах тухай” 2021 оны А/173 дугаар тушаалын дагуу Архивын ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга Л.Уянгаар ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Өмнөговь аймаг дахь Төрийн архивт улсын үзлэгийг эхлүүллээ.
2017-2021 онуудад орон нутгаас Төрийн архивын үйл ажиллагааг сайжруулах талаар зохион байгуулсан арга хэмжээ, хөрөнгө оруулалт, мөн тус архивын хадгалалт хамгаалалтын нөхцөл байдал, цахим сан бүрдүүлэлтийг шалгаж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.
  
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: