СҮҮ ТАРАГ ХӨТӨЛБӨР

2021 оны 10 сарын 20
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2020-2024 онд хэрэгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд “Сүү тараг” хөтөлбөр батлагдаж хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдлаа.
“Сүү тараг” хөтөлбөр нь 2013-2016 онд амжилттай хэрэгжиж 4 жилийн хугацаанд 9130 хүүхдийг хамруулж байсан юм.
Тус хөтөлбөр нь бага насны хүүхдийн өсөлт хөгжилт, хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаатай хүүхдийн хоол тэжээлийг дэмжиж чанарлаг, амин дэмээр баялаг сүү сүүн бүтээгдэхүүнээр хангаж, хүүхдэд ээлтэй хоол, тэжээл, сувиллын
үйлчилгээг үзүүлснээр бие бялдрын өсөлт, дархлааг дэмжиж хүүхдийн жингийн хоцрогдол, өвчлөл, эндэгдлийг бууруулахад анхаарч зорьж ажиллаж байна.
Даланзадгад суманд орон нутгийн сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч “Давхарсар” ХХК уг төслийн гүйцэтгэгч компаниар шалгарч хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.
  
  
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: