СУРГУУЛИУДАД ГАЛ ТОГООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА

2021 оны 10 сарын 22
Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарт 20,5 тэрбум төгрөг зарцуулж 3120 хүүхдийн суудалтай 5 сургуулийн барилга, 350 хүүхдийн ортой 3 цэцэрлэгийн барилгыг барьж байгуулаад байна. Нийт сургуулийн 82 хувьд гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулж Сэврэй, Ноён, Цогтцэций, Булган, Баяндалай, Номгон, Цогт-Овоо Даланзадгад сумын 1,2,3,4,5,7 дугаар сургуулийг хамруулан өнөөдөр шинэ гал тогооны тоног төхөөрөмжийг гардууллаа.
2021-2022 оны хичээлийн жилд манай аймгийн хэмжээнд 21 сургуулийн 7756 сурагч “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд орон нутгийн төсвөөр бүх 6 дугаар ангийн хүүхдүүдийг ирэх долоо хоногоос “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах юм.
  
  
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: