ЭРДМИЙН ХИШИГ” АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2021 оны 10 сарын 24
Цогт-Овоо сумын уугуул Ардын боловсролын тэргүүний ажилтан, монгол хэл, уран зохиолын багш Х.Гончигринчины нэрэмжит “Эрдмийн хишиг” арга хэмжээ 13 дахь удаагаа Монгол улсын өмнөд цэг Орвог гашууны бор толгой, Номгон суманд зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал , Гончигринчин агсаны үр хүүхдүүд, шавь нар, МУБИС-н эрдэмтэн багш нар, Цогт-Овоо, Баяндалай, Цогтцэций, Ханбогд, Даланзадгад сумын монгол хэл бичгийн багш нар өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.
“Эрдмийн хишиг” аяныг 12 жил зохион байгуулагдах хугацаанд олимпиадын төрөлд 2220 багш, хүүхэд, 707 иргэд болон сонирхогчид оролцож туршлага солилцон, бийрийн бичлэгийг түгээх, уран унших зэрэг олон ажлууд зохион байгуулагдсан байна.
Цаашид энэхүү арга хэмжээг улам өргөжүүлэн хөгжүүлж, бүс нутгийн хэмжээнд зохион байгуулан Өмнөговь аймгийн монгол хэл бичгийн талаар хийж хэрэгжүүлж байгаа бодлого төлөвлөгөөнд уяалдуулан дэмжиж ажиллахаа аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал онцоллоо.
  
 
 
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: