АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН УЛСЫН ТООЛЛОГО ЭХЭЛЖ БАЙНА

2021 оны 11 сарын 02
Тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.
Тооллогод хамрагдах нь тухайн ААНБ, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн Статистикийн тухай хуулиар хүлээсэн үүрэг хэдий ч тухайн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор үнэлж, бүрэн зураглал, мэдээлэлтэй болж, цаашдын бодлогыг оновчтой тодорхойлох, төлөвлөх, боловсронгуй болгох, хөгжих боломжийг нэмэгдүүлэх чухал үйл ажиллагаа юм.
Энэ удаагийн тооллогод 2021 оны 11 сарын 01-нээс өмнө үүсгэн байгуулагдсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид https://toollogo.1212.mn цахим хуудсаар хамрагдах юм.