НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАЛАА

2017 оны 07 сарын 16
НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАЛАА

Хэт хуурайшилт, халалт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн улсын хэмжээнд хэд хэдэн голомтод гал түймэр гарч байна. Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гал түймэрт дайчлагдаж байгаа алба хаагчдад Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарын санаачилгаар Засаг даргын Тамгын газрын хамт олон НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАСНЫ зэрэгцээ аймгийн ОБГ-ын 32 алба хаагчдыг түймрийн голомтод ажиллуулахаар өнөөдөр явууллаа. Иргэд та бүхнийг “ГАЛ ТҮЙМРЭЭС ЭХ ОРНОО АВРАХ ХАМГААЛАХ АЯН”-д нэгдэхийг уриалж байна.

Аянд нэгдэхийг хүсвэл Өмнөд бүсийн төв, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, 89091355 дугаарт хандана уу.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: