Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн 2 өдрийн сургалт

2021 оны 11 сарын 13
Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн 2 өдрийн сургалт
Өмнөговь аймгийн мэдээллийн технологийн багш нар, инженерүүдийг чадавхжуулах “Active Directory & Information Security” сертификаттай сургалтыг 2021 оны 11 сарын 17-18-нд Аймгийн ЗДТГ-ын Соёл танхимд зохион байгуулна.
“Inspire 2021 Өмнөговь” технологийн өдрүүдийн хүрээнд болох энэхүү сургалтад төрийн байгууллагын 29, хувийн секторын 8 мэргэжилтэн хамрагдах хүсэлтээ ирүүлжээ.
Аймгийн ИТХТ-ийн 2021 оны 5 дугаар сарын 5 өдрийн 70 дугаар тогтоолоор “Цахим Өмнөговь” хөтөлбөр батлагдсан билээ. Энэ хөтөлбөрийн бүх нийтийн цахим боловсролыг дэмжих зорилтын хүрээнд “Inspire 2021 Өмнөговь” технологийн өдрүүдийг ирэх Даваа гаргаас эхлэн зохион байгуулах юм.
“Active Directory & Information Security”
Сургалт явуулах багш нар:
Ц.Баатар, Microsoft сургагч багш, Microsoft Certified Engineer
Т.Нямжаргал, Microsoft Certified Profession, Сүлжээний инженер
Сургалтын хөтөлбөр:
• Active Directory, Domain services
• Installing and configuration
• Group policy configuration
• Join the client computer
• Redundant domain controller
• File sharing and security permissions
• Installing file server role
• File server configuration
• Remote app
• Network fundamentals
• Network access
• IP connectivity
• IP services
• Security fundamentals
• Мэдээлэл технологийн аюулгүй байдал гэж юу вэ?
• Вирусын хамгаалалт бүхий програмыг хэрхэн ашиглах вэ?
• Эрсдлээс хэрхэн сэргийлэх вэ?
• Мэдээлэл технологийн бодлого, стандард яагаад хэрэгтэй вэ?
• Мэдээллийн аюулгүй байдлыг хангах ямар ямар боломжууд байдаг вэ?
"e inspire 2021 емнеговь ΘΜΗ онцлох уйл явдал " ACTIVE DIRECTORY системийн шийдлийг ашиглан мэдээллийн аюулгуй байдлаа хангах" сургалт 2021 оны 11 сарын 17-18" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно
 
 
 
 

 

 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: