“НУТГИЙН ХИШИГ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХАД САНАЛ СОЛИЛЦЛОО

2021 оны 11 сарын 17
АНУ-ын Энх тайвны корпусын орон нутаг хариуцсан захирал Ким Мансарай болон холбогдох албаныхан Өмнөговь аймагт ажиллаж байна. Энэ үеэр аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа хэлэлцэж #Нутгийн_хишиг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо. Боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, тусгай хэрэгцээт боловсролын салбарт аймагт хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдтэй уялдуулан хамтарч ажиллана.
  
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: