ХАНХОНГОР СУМЫН "ЖАРГАЛАНТ" БАГТ СОЁЛЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО

2021 оны 11 сарын 21
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын "Жаргалант" баг 228 өрхтэй, үйл ажиллагаагаараа аймагтаа 4 удаа түрүүлсэн тэргүүний баг юм.
Тус багийн төвд 2021 оны 11-р сарын 20-ны өдөр Соёлын төвийн шинэ барилга ашиглалтад орж хүлээн авлаа.
Орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдсан тус Багийн соёлын төвийн барилгыг "Энх бодиз" ХХК хийж гүйцэтгэсэн.
Барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаанд аймаг, сум, багийн удирдлагууд малчид иргэд, барилгын компанийн төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр хөдөө аж ахуйн салбар болон багийн үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй ажилласан зарим хүмүүсийг салбарын болон аймгийн шагналуудаар шагнаж урамшууллаа.
  
 
 
  
  
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: