ХОРШООДЫН ГИШҮҮД, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАСГИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2021 оны 11 сарын 22
Өмнөговь аймгийн хэмжээнд 103 хоршоо бүртгэлтэй байгаагаас түүхий эд бэлтгэн нийлүүлэх, газар тариалан, сүү сүүн бүтээгдэхүүн, гар урлал гэсэн чиглэлээр 58 хоршоо идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. “Нутгийн хишиг” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хоршоод, үйлдвэрлэлийг дэмжих заалтуудыг тусгасан. Тус зорилтын хүрээнд “Малчдын хоршоог чадавхижуулах, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдийг сургах” нэг өдрийн сургалтыг хийж байна. Сургалтад 15 сумын төлөөлөл оролцож байгаа юм. Тэд орон нутгаас хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээ, хоршооны талаар төрөөс баримтлах бодлого баримт бичиг, хоршоог хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл, сонгон шалгаруулалт, эргэн төлөлт, монгол ногоо төслөөс газар тариалангийн хоршоодыг дэмжих зорилтын хүрээнд хийж буй ажлууд, хоршоодын сайн туршлагыг хэлэлцэнэ.
 
 
  
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: