ХОРШООДОД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОЖ, САЛБАРТАА МАНЛАЙЛСАН ИРГЭДЭЭ ШАГНАЖ УРАМШУУЛАВ

2021 оны 11 сарын 22
Нутгийн хишиг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Чинээлэг малчин” хөтөлбөрөөс газар тариалан мал аж ахуй хосолсон эрчимжсэн фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд мөнгөн дэмжлэг үзүүлэв. Манлай сум “Адуут хайрхан” хоршоо, Даланзадгад сум “Сүүн дэгжих” ХХК, Цогтцэций сум “Зул соёмбо” ХХК, Баяндалай сум иргэн Г.Буянхүү нар хоршоо, фермерээ хөгжүүлэхэд дэмжлэг авлаа. Мөн энэ үеэр салбартаа үр бүтээлтэй ажилласан Булган сум Анхсан хоршооны дарга Ц.Поль, Номгон сум “Хөрхийн наран” хоршооны дарга Б.Бат-Эрдэнэ, Ханхонгор сум “Малчны хотхон” хоршооны дарга С.Оюунсүрэн, Цогт-Овоо сум “Эрдэнийн алтан ширээт” хоршооны дарга В.Дөш нарыг аймгийн ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН тэмдгээр шагнав.
  
  
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: