ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН СУУРЬ УСАНД АВТААД БАЙНА.

2021 оны 11 сарын 23
Аймгийн Засаг дарга Р.Сэддорж, аймгийн ЗДТГ-ын ХХОБТХ-ийн дарга О.Эрдэнэ-Өрнөх, НБХ-ийн дарга Ц.Бадамцэрэн болон албаны бусад хүмүүс Цогтцэций сумын Сум дундын эмнэлгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байна.
Тус эмнэлгийн урд хэсэгт зун намрын борооноос үүдэлтэй их хэмжээний үерийн ус хуримтлагдсанаас хөрсний ус нэвчилт явагдаж эмнэлгийн доод давхарт ус дүүрч хүндрэлтэй нөхцөл үүсчээ.
Аймгийн ИТХ-д Цогтцэций сумаас сонгогдсон төлөөлөгч Г.Цог-Өрнөх, Сум дундын эмнэлгийн дарга Ц.Баяржаргал нар эмнэлгийн доод давхарын усны асуудал, эмч, ажилчдын орон сууцны асуудал, рентген аппарат шаардлагатай байгаа талаар аймгийн Засаг даргад танилцууллаа.
Тус эмнэлэг 14 их эмч, 8 сувилагч, 18 тусгай мэргэжилтэн, 12 ажилчидтай бөгөөд суурин 8000 гаруй иргэдээс гадна уурхайн ажилчид, нүүрс тээврийн жолооч зэрэг 10000 гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг ачаалал өндөртэй ажилладаг
Аймгийн Засаг дарга Р. Сэддорж эмнэлгийн доод давхарын ус зайлуулах, хөрсний усны нэвчилтийг зогсоох шаардлагатай хөрөнгө санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо.
  
  
  
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: