АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2021 оны 11 сарын 24
Цагдаагийн байгууллагад өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж цэргийн байнгын тэтгэвэрт гарч байгаа Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хурандаа Ш.Эрдэнэбаяр/39 жил/, Мөрдөн байцаах цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батсүх /31 жил/, Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Нарангэрэл/22 жил/, Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаагийн ахмад Б.Батбаатар, жижүүрийн жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нарт нийт бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Цагдаагийн байгууллагад хийморьтой нь ажиллаж, хичээж зүтгэж чадсан нь гавъяаныхаа амралтыг эдэлдэг билээ. Цагдаагийн бэлтгэл хурандаа Ш.Эрдэнэбаяр, Б.Батсүх, бэлтгэл дэд хурандаа Д.Нарангэрэл, бэлтгэл ахмад Б.Батбаатар, бэлтгэл ахлах ахлагч Д.Батсайхан нартаа эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
  
  
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: