УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТАД ТУСЛАХ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ

2021 оны 11 сарын 25
Улсын хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл шинэчлэн батлагдаж анхдугаар зөвлөгөөнөө хийж байна. “Нутгийн хишиг” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хил хамгаалах салбарт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн ба тус зөвлөгөөнөөр хэрэгжилтээ хэлэлцэж байгаа юм.
Өмнөговь аймаг хил хамгаалах салбартаа хамгийн их хөрөнгө оруулалт хийдэг төдийгүй 2021 оны байдлаар 960 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийсэн байна. Тухайлбал хилийн заставуудын автомашин, мотоцикль, харилцаа холбоог сайжруулах, хилчдийн амьдрах орон сууцыг шийдэхэд орон нутгийн төсвөөс тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Цаашид “Нутгийн хишиг” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хилчдийн нийгмийн асуудлыг шийдэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хилчдийн хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамруулах зэрэг асуудлыг анхаарч ажиллана.
  
  
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: