ТЭМЭЭНИЙ УРАЛДААН-2021 ЭХЭЛЛЭЭ

2021 оны 11 сарын 25
Өмнөговь аймагт ханын хэцийн хүрэн, галбын говийн улаан үүлдрийн тэмээд байхын зэрэгцээ 2 бөхт тэмээн сүрэг, тэмээчдээ алдаршуулах ажлуудыг шат дараатай хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал 2016 онд Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох "МОНГОЛ ТЭМЭЭ-999" арга хэмжээг хийж Геннист бүртгүүлсэн.
Мөн “Нутгийн хишиг” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тэмээний төрөлжсөн эмнэлэг байгуулахаар ажиллаж байна. Тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэмээчдээ алдаршуулах ажлуудыг аймаг орон нутагтаа хийж хэрэгжүүлж буйн нэг нь ТЭМЭЭНИЙ УРАЛДААН-2021 юм. Аймгийн 15 сумаас 13 сумын тэмээчид малчид иргэд оролцож байна. Уралдаан 11 сарын 25 буюу өнөөдөр Тайлаг тэмээний уралдаанаар эхэллээ. 35 орчим тайлаг тэмээд уралдахаар бүртгүүлсэн байна.
  
  
  
  
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: