ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД 4 АЙМГИЙН ХАРВААЧИД ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРЬЖЭЭ

2017 оны 07 сарын 19
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД 4 АЙМГИЙН ХАРВААЧИД ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРЬЖЭЭ

Өмнөговь аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 86 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын харваанд нийт 4 аймгийн 100 гаруй харваачид цэц мэргэнээ сорьлоо.

Эрэгтэй:
Даяар дуурсах мэргэн Ж.Баттөмөр 40 сумнаас 38 онож тэргүүн байр,
Спортын мастер Д.Чулуунбаяр 35 онож дэд тэргүүн байр, Дорнод аймгийн харъяат, Спортын мастер Ж.Оюунгэрэл 32 онож гуравдугаар байрт шалгарсан бол Хэнтий аймгийн Бор-өндөр сумын харъяат, спортын мастер н.Чинзориг 30 онож дөрөвдүгээр байр, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат, спортын мастер Ц.Батхуяг 30 онож тавдугаар байрт шалгарсан байна.

Эмэгтэй:
МУ-ын мэргэн С.Баярмаа 32 сумнаас 32 онож тэргүүн байр, Дундговь аймгийн харъяат спортын мастер Ц.Энхтуяа 30 онож дэд тэргүүн байр, Өмнөговь аймгийн Ханбогд сумын залуу харваач Б.Дуламсүрэн 29 онож гуравдугаар байрт шалгарсан бол Өмнөговь аймгийн Баяндалай сумын харъяат спортын мастер Б.Бямбаа 29 онож дөрөвдүгээр байр, Ханхонгор сумын харъяат МУ-ын гоц харваач О.Чинзүрх 29 онож тавдугаар байрт шалгарсан байна.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: