Өмнөговь аймгийн иргэн даатгуулагч нарт ЭМДаатгалаар хөнгөлөх эмийг олгох эмийн сан, эмийн эргэлтийн сангуудын гэрээг дүгнэж 2022 ЭМДаатгалаас 40 эмийн сан даатгуулагч нарт хөнгөлөлттэй эм олгох гэрээ байгуулах боломжтой боллоо.
2020 онд даатгуулагч нарт 718,8 сая төгрөгийн эмийн хөнгөлөлт үзүүлж байсан бол 2021 онд 932,2 сая төгрөг болж санхүүжилт 29,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.Нийт ЭМДаатгалаар хөнгөлөгдөж буй эмийн 40 орчим хувь нь артерийн даралт бууруулах эм эзлэх бөгөөд 2020 онд тархинд цус харвах өвчнөөр нас барсан тохиолдол нийт нас баралтын 8,6 хувийг эзэлж байсан бол 2021 оны жилийн эцсээр нийт нас баралтын 6,5 хувийг эзэлж 2,1-р буурсан үзүүлэлттэй байна. Аймгийн хэмжээнд Ханхонгор, Хүрмэн сумдууд даатгуулагч нарт хөнгөлөлттэй эм олгохгүй байна.
Эрүүл Мэндийн Даатгал таны санхүүгийн эрсдэлээс хамгаалж, эрүүл мэндийг тань дэмжинэ.
Өмнөговь ЭМДХэлтэс-2022-01-06