ТАНАЙ ХОТНООС ШҮЛХИЙ ДЭГДСЭН БОЛ МАЛАА БОРЛУУЛЖ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХИЙЖ БОЛОХГҮЙ

2022 оны 01 сарын 12
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин нь олон улсын худалдааны хорио цээрт өвчин бөгөөд өвчлөл гарсан бүс нутгийн мал, мах, арьс, шир, ноос, ноолуур, сүү, цагаан идээг экспортод гаргах, зах зээлд нийлүүлэх асуудал бүрэн зогсдог тул цаашид халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх, шинээр голомт үүсгэхгүй байх нь чухал юм.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд малчин өрх болон суурин газрын ард иргэд:
Малын өвчлөл гарсан, голомттой газар нутгаас мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, малын тэжээл, арьс шир зэргийг зөөвөрлөхгүй байх
Голомттой бүсийн малыг бэлчээрт гаргахгүй байж, эрүүл мал сүрэгтэй ус, бэлчээрээр нийлүүлэхгүй байх. Мал сүрэгтээ ажиглалт, тандалт хийж, байнгын хариулга, маллагаатай байлгах
Хорио цээр тогтоосон бүсээс гадагш хүн, мал, амьтан, автомашины хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэйг Мал эмнэлгийн ерөнхий газраас анхаарууллаа.
2 хүн болон амьтан гэх мэтийн зураг байж болно
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: