ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2022 оны 01 сарын 12
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, “Зүүнбаян төмөр зам” ХХК Гүйцэтгэх захирал Д.Банзрагч нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, ашиглалтын явцад шаардлагатай ажлын байранд орон нутгаас ажиллах хүчин бэлтгэх, ажлын байраар хангах, хүрээлэн буй орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах, цөлжилтийн эсрэг тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж, цөлжилтийг бууруулах чиглэлд бодит хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх, төмөр замын ажилтнуудын тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, талууд төмөр замын ажилтнуудын иргэний шилжилт хөдөлгөөнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд оновчтой бодлого боловсруулан хамтран хэрэгжүүлэх, төмөр зам дагуу ногоон зурвас байгуулах ажил хүн хүч болон бусад хэлбэрээр хамтран ажиллах зэрэг олон чухал асуудлууд хамтын ажиллагаанд тусгагдсан байна.
  
  
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: