Насанд хүрэгчдийн усан сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн аймгийн соёл спортын цогцолборын усан бассейнд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн тэмцээнд 9 клубын 70 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм. Тамирчдыг халдвараас хамгаалах үүднээс тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулж байна. Манай аймгийн усан бассейн нь дэлхийн стандартад нийцсэн, бүрэн тоноглогдсон цогц байгууламж юм.