"Хөдөлмөр зусланд"-д амарцгаая

2017 оны 08 сарын 22
"Хөдөлмөр зусланд"-д амарцгаая

“Хүүхэд хөгжлийн түлхүүр” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдэд Монгол аж амьдрал ,уламжлалт ёс заншлыг танин мэдэх, хөдөө аж ахуйд дасан зохицох бие даан амьдрахад сургах зорилгоор Хөдөлмөр зусланг анх удаа үнэ төлбөргүйгээр нээн ажиллуулж байна. Хөдөлмөр зуслангийн 1-р ээлжийн 20 хүүхэд мал аж ахуй, газар тариалан гэсэн хоёр хэсэгт хуваагдан нэг нэг багшийн удирдлагад цоо шинэ адал явдлаар дүүрэн амарч эхэллээ. Булган сумын Дал баг дээр газар тариалангийн хүүхдүүд өргөө цагаан гэрийнхээ модыг тааруулж барьсан бол Газар тариалангийн хүүхдүүд маань Булган сумаас баруун урд байрлах малчин айлтай зэргэлдээ буусан байна. 5 хоногийн хугацаанд хүүхдүүд ногоо хураах, зэрлэг зулгаах, ямаа үхэр сааж цагаан идээ бэлтгэх гээд жирийн малчин айлын өглөөнөөс орой хүртэлх хийх ажилтай танилцаж амрах юм. Хөдөлмөр зуслан 5 хоногийн хугацаатай 3 ээлжээр хичээллэх бөгөөд сонирхсон хүүхдүүд 70532497,70532205 утсаар холбогдоно уу

Өмнөговь-н зураг.Өмнөговь-н зураг.Өмнөговь-н зураг.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: