БУЯНТ ХОТХОН ХҮҮХДИЙН ЗУСЛАН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2017 оны 08 сарын 22
БУЯНТ ХОТХОН ХҮҮХДИЙН ЗУСЛАН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Буянт хотхон хүүхдийн зуслан хүүхэд багачуудын баяр хөөр, дуу хуураар цалгин Гурван сайхан уулын бэлд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш өдгөө 60 жилийн түүхт ойн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн баярын хүндэт зочдоор Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дараг Ө.Баянмөнх, НБХ-ийн дарга Ү.Энхцацрал болон үе үеийн дарга, ахмад ажилчид анхны амрагч нар уригдан оролцлоо.
Хүүхэд багачуудыг сургаж хүмүүжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тав тухтай орчинг бүрдүүлж аймаг орон нутгийн зүгээс томоохон хөрөнгө оруулалт хийж зуслангийн хуучин байруудыг шинэчлэн, ариун цэврийн зориулалт бүхий байр, ажиллагчдын байр, хоолны заалыг засварлан цаашид үйл ажиллагааг хурдаутай хөгжүүлэхэд зориулж ойн баяр үеэр суудлын автомашин гардуулан өглөө.
Буянт хотхон хүүхдийн зуслан нь “Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн 80 хүүхдийг үнэ төлбөргүй амрааж, “Оюуны хурд”, “Англи хэлтэй Өмнөговь” хөтөлбөрүүдийн хүрээнд математик болон англи хэлний вакум сургалтуудыг амжилттай зохион байгуулан ажиллаж байна.
Зуслангийн үйл ажиллагааг орон нутгийн зүгээс дэмжиж ажилласны үр дүнд амрагч хүүхдүүдийн тоо өмнөх жилүүдээс эрс нэмэгдэж 2017 оны зуны амралтаар 9 ээлжид 400 гаруй хүүхдийг хүлээн авчээ.
Говь нутгийн хойч ирээдүй хүүхэд багачуудыг хөгжүүлэх ажил үйлсэд нь амжилт хүсч хүүхэд бүр баяр хөөртэй дурсамжаа дурсан санаж, хүсэн тэмүүлдэг зуслан нь байхыг хүсэн ерөөе.


Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: