МУЗГ-аас Улсын хэмжээнд хийгдэх хөрөнгө оруулалт худалдан авалт бүтээн байгууллалтын ажлыг эрчимжүүлэх чиглэл өгөв. Монгол улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ,Шадар сайд С. Амарсайхан, Сангийн сайд Б. Жавхлан нар 21 аймгийн Засаг дарга нар болон бусад удирдлагуудтай цахим хурал хийлээ. Нийт Аймаг орон нутгийн хэмжээнд хийгдэх тендер, худалдан авалтын ажлыг эрчимжүүлж , 3 сарын 1-ны дотор зохион байгуулж , ажлуудад хяналт тавьж ажиллахыг салбарын сайд нар анхаарууллаа.