ГОВИЙН БҮСИЙН ТАРИАЛАНГИЙН ХОГ УРГАМЛУУД, ТЭДГЭЭРТЭЙ ТЭМЦЭХ СУРГАЛТ БОЛЛОО

2017 оны 08 сарын 22
ГОВИЙН БҮСИЙН ТАРИАЛАНГИЙН ХОГ УРГАМЛУУД, ТЭДГЭЭРТЭЙ ТЭМЦЭХ СУРГАЛТ БОЛЛОО

ONXA1116

Өмнөговь аймаг, Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их сургууль, Бүгд найрамдах Солонгос улсын Кёнсанбуг аймагтай газар тариалан эрхлэх болон хөдөө аж ахуй газар тариалангийн мэргэжилтнүүдийг сургах мэргэшүүлэх, мэргэжилтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр 2017 оноос эхлэн хамтран ажиллаж 15 сумын газар тариалан эрхлэгчдэд Кёнсанбуг аймгийн багш мэргэжилтнүүд “Гүзээлзгэнэ, тарвас тариалах эрчимжсэн технологи” сургалтыг хийсэн бөгөөд энэ удаад 3 дахь шатны сургалтыг зохион байгуулж байна. 
Мөн ХААИСургуультай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Монгол Улсын гавъяат агрономч, ХААИС-ийн багш Профессор, доктор Б.Дорж “Говийн бүсийн тариалангийн хог ургамлууд тэдгээртэй тэмцэх”, ХААИС-н багш доктор Ж.Очир “Үндэс үрт ургамлуудын үр үржүүлэг”-ийн чиглэлээр сургалт хийнэ. Энэ удаагийн сургалтанд 15 сумын 50 гаруй тариаланчид хамрагдаж байна.

 

ONXA1121ONXA1126

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: