УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС ТОМИЛОГДСОН АЖЛЫН ХЭСЭГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2017 оны 08 сарын 24
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС ТОМИЛОГДСОН АЖЛЫН ХЭСЭГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар ОБЕГ, ХХААХҮЯ, МХЕГ, ХСИС, УЦУОШГ-аас гангийн нарийвчилсан үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, үр дүнтэй танилцаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулахаар өнөөдөр аймгийн онцгой комиссын хурлыг хуралдуулж байна.
Хурлаар: Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
2017 онд цаг агаарт зориудаар нөлөөлсөн үйл ажиллагааны товч танилцуулга, аймгийн зуншлагын байдал
Аймгийн бэлчээрийн зуншлагын өнөөгийн байдал, МАА-н өвөлжилтийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, тулгамдсан асуудал
Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил гэсэн асуудлуудаар холбогдох газруудаас мэдээлэл хийлээ. Улсын онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг дээрх ажлуудтай танилцаад цаашид авах арга хэмжээ, хэрхэн хамтарч ажиллах талаар шийдвэр гаргах юм.

Өмнөговь-н зураг.Өмнөговь-н зураг.Өмнөговь-н зураг.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: