УРАН ГАРТАН ХҮРМЭНЧҮҮД" -2022 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022 оны 03 сарын 01
Хүрмэн сумын ЗДТГ-аас сумынхаа гар үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, нийтэд сурталчлан таниулах зорилгоор үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Үзэсгэлэнд нийт 80 гаруй иргэдийн 400 гаруй бүтээл тавигдлаа. Үүнд оёмол, нэхмэл, ширмэл, эсгий урлал, арьс ширэн урлал, уран зураг, модон, ясан, чулуун сийлбэрүүд багтсан ба Монгол уламжлал, ёс заншлыг харуулсан мөн орчин үеийн ур хийцийг шингээсэн олон бүтээлүүд тавигдсан байлаа. Үзэсгэлэнг сонирхогчид үзэж сонирхохоос гадна худалдан авч, захиалга өгөх боломжийг зохион байгуулагчид бүрдүүлсэн байв. Үзэсгэлэнг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Баянбат ивээн тэтгэж оролцогчдыг 8 төрлөөр шалгаруулж мөнгөн шагналаар урамшуулсан байна.
  
  
  
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: