МАНАЙ АЙМАГ ЭЕШ-ИЙН НИЙТ ДҮНГЭЭР УЛСДАА 4-Р БАЙРТ ЖАГСЖЭЭ

2017 оны 08 сарын 28
МАНАЙ АЙМАГ ЭЕШ-ИЙН НИЙТ ДҮНГЭЭР УЛСДАА 4-Р БАЙРТ ЖАГСЖЭЭ

Өнгөрсөн оныхоо ажлыг дүгнэж, ирэх жилд хийх ажлаа төлөвлөн хэлэлцэх зорилгоор Багш нарын бага хурлыг өнгөрөгч Бямба гаригт зохион байгуулав. ЭЕШ-ийн нийт оноогоор улсдаа 4-р байрт жагссан амжилтаа онцолж ирэх жилүүдэд амжилтаа ахиулахын тулд шат шатандаа нягт уялдаа холбоотой хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн математикийн хичээлийн чанарыг сайжруулах “Оюуны хурд”, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх “Англи хэлтэй Өмнөговь” монгол ахуйг хүүхэд багачуудад өвлүүлэн түгээн дэлгэрүүлэх, хөдөлмөрт сургах “Хүүхэд хөгжлийн түлхүүр” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж үр дүнг сайжруулна.
Мөн тус хурлаар хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэхэд тулгамддаг асуудал, бэрхшээлээ хэлэлцсэн юм. Тодруулбал багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин урамшуулалыг нэмэгдүүлэх тал дээр анхаарахыг тэд онцолж байлаа.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд болон холбогдох албаны хүмүүс тус хуралд оролцож хүүхэд залуусын мэдлэг чадварыг дээшлүүлэх, боловсролын салбарын ажлыг үр дүнтэй, чанартай, амжилттай явуулахад санал бодлоо солилцлоо.


Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: