БАГИЙН ЭМЧ НАРЫН УНААНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ

2017 оны 08 сарын 28
БАГИЙН ЭМЧ НАРЫН УНААНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ

Ард иргэдийн эрүүл мэнд, боловсролд аймаг орон нутгаас онцгой анхааран ажиллаж байна. Ялангуяа эмнэлэгийн ажил үйлчилгээг сайжруулахад чиглэсэн ажлуудыг нэн тэргүүнд хийж байгаа бөгөөд өнөөдөр 79 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг сумдын эрүүл мэндийн төвд нийлүүлэв.

Түүнчлэн Сэврэй, Мандал-Овоо, Ханхонгор, Хүрмэн, Гурвантэс сумдын багийн эмч нарт шинэ мотоцикль гардуулан өглөө.

Эмнэлэгийн тоног төхөөрөмжид анхаарахаас гадна эмч ажилчдынхаа ур чадвар, харилцаа хандлага, ёс зүйг сайжруулах төлөвлөгөөт арга хэмжээг зохион байгуулна гэдгээ аймгийн удирдлагууд илэрхийлэв.


Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: