ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

2017 оны 09 сарын 01
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

Өмнөговьчууд Элсэлтийн ерөнхий шалгалтын нэгдсэн дүнгээр улсдаа ДӨРӨВДҮГЭЭР байрт шалгарсан амжилтаар хичээлийн шинэ жилээ угтаж байна. Аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 21 сургуульд 12058 сурагч, 28 цэцэрлэгт 5297 хүүхэд хамрагдлаа. 100 хувь мэргэжлийн багш боловсон хүчнээр хангагдсан. Түүнчлэн хичээлийн шинэ жилийг угтаж сургууль, цэцэрлэгийн орчинд 10 тэрбум гаруй төгрөгийн засвар, тохижилтын ажлыг хийж сурч хөгжих орчин нөхцөлийг сайжрууллаа.

2017-2018 оны хичээлийн жилд математикийн хичээлийн чанар амжилтыг ахиулах "Оюуны хурд", хүүхдэд монгол зан заншлыг өвлүүлэн зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх "Хүүхэд хөгжлийн түлхүүр", англи хэлний мэдлэгийг ахиулах "Англи хэлтэй Өмнөговь" зэрэг хүүхэд залуус руу чиглэсэн олон хөтөлбөрийг "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ. "Сайн багш-сайн сурагч" уриан дор "Багш хөгжил" хөтөлбөрийг хэрэгжүүлэн тэдний ур чадвар, мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд анхаарч хамтран ажилласнаар ирэх жилүүдэд амжилтаа ахиулна.


Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: