“НҮҮДЭЛЧИН МОНГОЛ-2022” СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН НААДАМ

2022 оны 04 сарын 23
“НҮҮДЭЛЧИН МОНГОЛ-2022” СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН НААДАМ
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15, 16 дугаар зүйл, НУТГИЙН ХИШИГ хөтөлбөрийн 2.7 зорилт, АИТХ-ын 2018 оны 208 дугаар тогтоол, Соёлын сайд аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дөрөвдүгээр хавсралтын 8 дугаар заалт, 15 дугаар заалтуудын хүрээнд “Нүүдэлчин Монгол-2022” наадмын I шатны уралдааныг орон нутагт зохион байгуулж байна. Наадмын гол зорилго нь Говь нутгийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг 7 ай савын хүрээнд сурвалжлан судалж, бүртгэн баримтжуулах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Соёлын биет бус өвийн наадмын хамрах хүрээ нь Өмнөговь аймгийн 15 сумын соёлын биет бус өв өвлөн уламжлагчид оролцоно. Соёлын биет бус өвийн наадам нь гурван бүсэд хуваагдан зохион байгуулагдана.
Үүнд : Баруун бүс: Баяндалай, Булган, Гурвантэс, Ноён, Сэврэй сумд 2022оны 5 сарын 21- нд Баяндалай сумын төвд Төвийн бүс: Даланзадгад, Мандал-овоо, Ханхонгор, Хүрмэн, Цогт-овоо сумд 2022 оны 5 сарын 15-нд Даланзадгад сумын төвд Зүүн бүс: Номгон, Баян-овоо, Ханбогд, Манлай, Цогтцэций сумд 2022 оны 5 сарын 24-нд Цогтцэций сумын Соёлын төвд тус тус зохион байгуулна.
Доорх линк дээр дарж удирдамжтай танилцана уу.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: