ЗӨВЛӨЛҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЖ БАЙНА

2022 оны 04 сарын 23
ЗӨВЛӨЛҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЖ БАЙНА
Өмнөговь аймаг нийт 72935 хүн амтай бөгөөд үүнээс 15-34 насны залуучууд 30,9% буюу 22593 залуучууд ажиллаж амьдарч байна.
Манай аймаг 2021-2024 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд Залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаа сэтгэл зүй, хөгжил оролцоог нэмэгдүүлэх “Залуус” хөтөлбөрүүдийг батлан амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн болон сумдын иргэд залуучуудад төрийн үйлчилгээг ойртуулах хөгжил оролцоог дэмжих зорилгоор сумдын Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлүүдийг идэвхжүүлж дэмжлэг үзүүлэх, сумдуудад шинээр Залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулах, оюутан залуучуучуудын эрүүл мэндийг үзлэг, гарааны бизнес хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуучуудын хөгжил оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын төслийг санхүүжүүлэх зэрэг залуус бүрийг тэгш хүртээмжтэй байдлаар дэмжих, хамтран ажиллахад анхаарч ажиллаж байна.
​Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаа NEW STORY хөгжлийн хөтөлбөр өнөөдөр Өмнөговь аймагт зохион байгуулагдаж байгаа юм. Энэ хөтөлбөр нь залуучуудын хөгжлийн чиглэлээр үүрэг хүлээгчид болон залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийн үйл ажиллагааны хоорондын ялгаа, үүрэг хариуцлага, холбоо хамаарлыг танилцуулах, өсвөр насныханд мэргэжлээ сонгоход туслах, мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг цаг үеэ олсон үйл ажиллагаа болж байгаагаараа онцлогтой.
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: