МАНДАЛ-ОВОО СУМЫН "МАНДАЛ" БАГИЙН НУТАГТ 4G СҮЛЖЭЭ ОРНО

2022 оны 05 сарын 01
МАНДАЛ-ОВОО СУМЫН "МАНДАЛ" БАГИЙН НУТАГТ 4G СҮЛЖЭЭ ОРНО
Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын "Мандал" баг тэмээний нутаг юм. Энэ жил өвөлжөө хаваржаа сайхан, малын тарга хүч сайн байна. Тус баг 486 хүн амтай бөгөөд 2022 оны 4-р сарын 29-нд багийн ИНХ-аа хийж аймгийн Засаг дарга Р.Сэддорж багийн хуралд оролцон малчид иргэдтэйгээ уулзалт хийлээ. Аймгийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд, цаашид Мандал-Овоо суманд хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг танилцуулж, энэ жил "Мандал" багийн нутагт өндөр хурдны интернэт 4G сүлжээг нэвтрүүлнэ гэдгээ хэллээ.
Энэ жил Онги гол ирсэн, Улаан нуур нь дүүрсэн гээд малчид сэтгэл санааны хувьд өөдрөг байна, зуншлага сайн болж дээр нь интернэт сүлжээтэй болчихвол сайхан байнаа... гэдгээ тус багийн иргэд илэрхийллээ.
  
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: