"ДЭЛХИЙН СУВИЛАГЧДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР"-ИЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2022 оны 05 сарын 06
"ДЭЛХИЙН СУВИЛАГЧДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР"-ИЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО
Дэлхийн боловсролын холбооноос хийсэн судалгаагаар хамгийн хэрэгцээт 100 мэргэжлийн нэгээр сувилагчийн мэргэжил нэрлэгдэж байна. Цар тахлын хүнд үеийг даван туулахад тэргүүн эгнээнд хүчин зүтгэсэн, ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд цаг наргүй зүтгэдэг хамгийн чухал мэргэжлийн эзэд болсон сувилагч тусгай мэргэжилтнүүдэд аймгийн Засаг дарга Р.Сэддорж баярын мэнд хүргэж салбартаа амжилт гаргасан эрхмүүдийг баярын хурлын үеэр шагнаж урамшууллаа. Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 412 сувилагч, тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. 2022 оны Олон улсын сувилагчдын эрхийг хамгаалах өдрийг “Сувилагчдын бие даасан байдал-Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор тэмдэглэж байна. Мөн баярын хурлын үеэр аймгийн БОЭТ-ийн эх баригч Ц.Гаригцацралтад 5 ханатай өргөө цагаан гэрийг аймгийн Засаг дарга гардуулан өглөө.
 
  
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: