МАНЛАЙ СУМАНД ГАРСАН АДУУНЫ ӨВЧТЭЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЯВЦЫН МЭДЭЭ.

2022 оны 05 сарын 12
МАНЛАЙ СУМАНД ГАРСАН АДУУНЫ ӨВЧТЭЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЯВЦЫН МЭДЭЭ.
⁃ Өмнөговь Аймгийн Засаг даргын 2022 оны 519 дугаар захирамжаар мэргэжлийн чиг үүргийн байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг Манлай суманд гарсан адууны өвчний шалтгаан нөхцөл, тархалтын байдлыг тогтоох, судлах зорилгоор 2022 оны 5 дугаар сарын 9 өдрөөс эхлэн суманд гурав дахь өдөртөө ажиллаж байна. Улсын Мал Эмнэлгийн Ерөнхий газар, Мал эмнэлгийн хүрээлэн, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг газар дээр хоёр дахь хоногтоо орон нутагт томилолтоор ажиллаж байна.
⁃ 2022 оны 5-р сарын 5 өдөр Манлай сумын 11 өрхийн 139 дээжийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторт хүргүүлэн ,адууны томуу 32, ринопенимони 19,адууны ям өвчнөөр 2 адуунд эсрэг бием илэрч эерэг дүн үзүүлэв.
⁃ Өмнөговь Аймгийн Мал Эмнэлгийн Газар, Манлай сумын мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн бүрэлдэхүүнтэй гурван баг гарч Манлай сумын хоёр багийн 11 өрхийн 1008 адуунд үзлэг хийн, туулгалт хийх ажлыг зохион байгууллаа. Өвчтэй адуунд үзлэг хийхэд турж эцсэн, хоол тэжээлийн дутагдалд орох, тамир тэнхээгүй болох зэрэг байв.
- Өнөөдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 11 өдөр адууны ям өвчний шинж тэмдэг илэрсэн бөгөөд дээрх өрхүүдийн хамруулан хязгаарлалтын дэглэмийг тогтоосон.
⁃ Адууны өвчний шинж тэмдэг илэрсэн хоёр өрхийн 3 адуунд задлан шинжилгээ хийж, шинжилгээний дээжийг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв болон аймгийн лабораторит хүргүүллээ. Задлан шинжилгээ хийсэн адуунд гуур, туузан хорхой болон бусад паразитын эрчимжил маш ихээр илэрсэн.
⁃ Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ирсэн баг бүрэлдэхүүнд нүүрсний тээврийн замын дагуу болон адууны бэлчээрт хөрс, усны шинжилгээний дээж авч, аймаг руу шинжилгээний лабораторид хүргүүллээ. Үхсэн адууны сэг, зэмийг бүртгэлжүүлэн баримтжуулж, ариутгал хийж, устгалд оруулах ажлын хэсэг Манлай сумын Засаг даргын захирамжаар байгуулан ажиллаж байна.
⁃ Цогтцэций сумын Билгэх багийн 5 өрхийн 150 адуунд үзлэг шинжилгээ хийж, сорьц авч, аймгийн мал эмнэлгийн лабораторит шинжилгээ хийлгэхээр хүргүүлсэн. Билгэх багийн үзлэг хийсэн адуунд өвчний шинж тэмдэггүй, тарга тэвээрэг сайн байв.
  
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: