ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН 13 АЖЛЫН БАЙРЫГ НӨХӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА.

2022 оны 05 сарын 19

Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалт, “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.3-т заасныг тус тус үндэслэн төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалын нийт 13 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.

Бүртгэл: 2022 оны 06 дугаар сарйн 08- ны өдрийн 09:00 цагаас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар явагдана.

(Баримт бичгийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг бүртгүүлэгч хариуцна)

 Журамд заасан тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг бүрэн хангасан иргэн бүртгүүлнэ.

 -     Монгол Улсын иргэн байх;

-     Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;

-     Сэтгэцийн өвчин, эмгэггүй;

-     Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг:

          -     Төрийн албан хаагчийн анкет;

-     Иргэний үнэмлэхийн хуулбар;

-     Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;

-     Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;

-     Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар эсхүл Цахим лавлагаа;

-     “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;

-     Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт;

-     Байгууллага хөгжүүлэх хөтөлбөр;

-     Төрийн албанд ажилласан жил тооцох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар.

Шалгалт: 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 09 цагаас Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Соёмбо танхимд зохион байгуулагдана.

Зарын дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт цэснээс авч болно.  https://hh.csc.gov.mn/?sector_id=02001046&offset=1&limit=20

 

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН

ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЖАГСААЛТ

 

д/д

Байгууллага

Дотоод нэгж

Ажлын байрны нэр

Албан тушаалын ангилал, зэрэглэл

Орон тоо

1

Өмнөговь аймгийн Ханбогд сумын 32 дугаар цэцэрлэг

СӨБ

Ханбогд сумын 32 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

Төрийн үйлчилгээ

1

2

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 3 дугаар цэцэрлэг

Захиргааны алба

Цэцэрлэгийн эрхлэгч

Төрийн үйлчилгээ

1

3

Өмнөговь аймгийн Хөгжимт драмын театр

Удирдлага

Хөгжимт жүжгийн театрын дарга

Төрийн үйлчилгээ

1

4

Өмнөговь аймгийн Ханхонгор Соёлын төв

Удирдлага

Соёлын төвийн дарга

Төрийн үйлчилгээ

1

5

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын  6 дугаар цэцэрлэг

Захиргааны алба

Цэцэрлэгийн эрхлэгч

Төрийн үйлчилгээ

1

6

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын  27 дугаар цэцэрлэг

Захиргааны алба

Цэцэрлэгийн эрхлэгч

Төрийн үйлчилгээ

1

7

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 26 дугаар цэцэрлэг

Захиргааны алба

Сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэгийн эрхлэгч

Төрийн үйлчилгээ

1

8

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль

Захиргааны алба

Сургуулийн захирал

Төрийн үйлчилгээ

1

9

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль

Захиргааны алба

Сургуулийн захирал

Төрийн үйлчилгээ

1

10

Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль

Захиргааны алба

Сургуулийн захирал

Төрийн үйлчилгээ

1

11

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Ерөнхий боловсролын сургууль

Захиргааны алба

Сургуулийн захирал

Төрийн үйлчилгээ

1

12

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Соёлын төв

Захиргааны алба

Соёлын төвийн  дарга

Төрийн үйлчилгээ

1

13

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Соёлын төв

Захиргааны алба

Соёлын төвийн  дарга

Төрийн үйлчилгээ

1

  

Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: