ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛ (ДЭС ТҮШМЭЛ)-ЫН 10 АЖЛЫН БАЙРЫГ НӨХӨХ ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗАРЛАГДЛАА.

2022 оны 05 сарын 19

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.2-т заасныг тус тус үндэслэн удирдах албан тушаалын (ДЭС ТҮШМЭЛ) нийт 10 албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.

 Нэг. Журам заасан тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг бүрэн хангасан иргэн бүртгүүлнэ.

  • Монгол Улсын иргэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
  • Энэ зард тавигдсан “Албан тушаалын тодорхойлолт”, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам” болон шаардлага, зөвлөмжтэй танилцсан байх.

Хоёр. “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.2-т заасан дарааллын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Үүнд:

  • Шатлан дэвшүүлэх зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч бүртгүүлж, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа бол тухайн албан хаагч;
  • Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч бүртгүүлээгүй эсхүл албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд төрийн удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэн тус тус сонгон шалгаруулалтад оролцохоор дараалал тогтооно.

 Гурав. Цахимаар ирүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар эсхүл Цахим лавлагаа;
  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт.
  • Төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудас;
  • Төрийн албанд ажилласан жил тооцох, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг тогтоох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангарагийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia – аас татан авах/.

Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийн хувьд:

  • Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг шатлан дэвшүүлэх тухай бичгээр гаргасан санал;
  • Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээгээгүй тухай бичгээр гаргасан лавлагаа;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ нь хамгийн дээд үнэлгээ авсан байх /A, B, БҮРЭН ХАНГАЛТТАЙ/.

 Дөрөв. Албан тушаалд тавигдах шаардлага  

            Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдсан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэн бүртгүүлнэ.

 Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгасантай холбоотойгоор өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгсөөгүй бол, тухайн ангиллын мэргэшүүлэх багц сургалтад бүртгэгдсэн тухай Удирдлагын академийн лавлагааг үндэслэж төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлд хамруулна.

 Тав. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

 Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 09:00 цагаас 2022 оны 06 дугаар сарын 07-ны 17:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.

 Зургаа. Шалгалт эхлэх хугацаа: 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагт Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Соёмбо танхимд эхэлнэ. Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна.

Зарын дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт цэснээс авч болно.  https://hh.csc.gov.mn/?sector_id=02001046&offset=1&limit=20

  

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛ (ДЭС ТҮШМЭЛ)-ЫН

СУЛ ОРОН ТООНЫ ЖАГСААЛТ

д/д

Байгууллагын нэр

Дотоод нэгж

Ажлын байрны нэр

Албан тушаалын ангилал, зэрэглэл

Ажлын байрны тоо

1

Өмнөговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар

Газрын удирдлагын хэлтэс

Газрын удирдлагын хэлтсийн дарга

ТЗ – 7

1

2

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Засаг даргын тамгын газар

Санхүүгийн алба

Санхүүгийн албаны дарга

ТЗ – 5

1

3

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газар

Санхүүгийн алба

Санхүүгийн албаны дарга

ТЗ – 5

1

4

Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газар

Мал, амьтны эрүүл мэндийн алба

Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, дотоод хяналт, шилжилт хөдөлгөөн баталгаажуулалт, эмийн хяналт хариуцсан улсын ахлах байцаагч 

ТЗ – 7

1

5

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын тамгын газар

Санхүүгийн алба

Санхүүгийн албаны дарга

ТЗ – 5

1

6

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Засаг даргын тамгын газар

Санхүүгийн алба

Санхүүгийн албаны дарга

ТЗ – 5

1

7

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын тамгын газар

Санхүүгийн алба

Санхүүгийн албаны дарга

ТЗ – 5

1

8

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын тамгын газар

Санхүүгийн алба

Санхүүгийн албаны дарга

ТЗ – 5

1

9

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газар

Санхүүгийн алба

Санхүүгийн албаны дарга

ТЗ – 5

1

10

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар

Нийгмийн эрүүл мэндийн төв

Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга

ТЗ – 7

1

 

 ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ

САЛБАР ЗӨВЛӨЛ

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: