Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.2-т заасныг тус тус үндэслэн удирдах албан тушаалын (ДЭС ТҮШМЭЛ) нийт 10 албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.
Нэг. Журам заасан тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг бүрэн хангасан иргэн бүртгүүлнэ.
Хоёр. “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.2-т заасан дарааллын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Үүнд:
Гурав. Цахимаар ирүүлэх баримт бичиг:
Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийн хувьд:
Дөрөв. Албан тушаалд тавигдах шаардлага
Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдсан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэн бүртгүүлнэ.
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгасантай холбоотойгоор өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгсөөгүй бол, тухайн ангиллын мэргэшүүлэх багц сургалтад бүртгэгдсэн тухай Удирдлагын академийн лавлагааг үндэслэж төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлд хамруулна.
Тав. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх
Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 09:00 цагаас 2022 оны 06 дугаар сарын 07-ны 17:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.
Зургаа. Шалгалт эхлэх хугацаа: 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагт Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Соёмбо танхимд эхэлнэ. Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна.
Зарын дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт цэснээс авч болно. https://hh.csc.gov.mn/?sector_id=02001046&offset=1&limit=20
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН
СУЛ ОРОН ТООНЫ ЖАГСААЛТ
д/д |
Байгууллага |
Дотоод нэгж |
Ажлын байрны нэр |
Албан тушаалын ангилал, зэрэглэл |
Орон тоо |
1 |
Өмнөговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар |
Удирдлага |
Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга |
ТЗ - 10 |
1 |
2 |
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газар |
Удирдлага |
Засаг даргын Тамгын газрын дарга |
ТЗ - 9 |
1 |
3 |
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын тамгын газар |
Захиргаа |
Засаг даргын Тамгын газрын дарга |
ТЗ - 9 |
1 |
4 |
Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын тамгын газар |
Удирдлага |
Засаг даргын Тамгын газрын дарга |
ТЗ - 9 |
1 |
5 |
Өмнөговь аймгийн Номгон сумын Засаг даргын тамгын газар |
Удирдлага |
Засаг даргын Тамгын газрын дарга |
ТЗ - 9 |
1 |
6 |
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын тамгын газар |
Удирдлага |
Засаг даргын Тамгын газрын дарга |
ТЗ - 9 |
1 |
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ
САЛБАР ЗӨВЛӨЛ