"Нутгийн хишиг" Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх олон талт ажлууд хийгдэж байна.
Даланзадгад сумын 4-р багт "Өнө орших" өрхийн эрүүл мэндийн төвийг шинэ байртай болгох ажлын хүрээнд "Суварган говь" ХХК шалгарч барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон юм.
Өнөөдөр тус багийн өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын шав тавих ёслол боллоо.
Багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, багийн засаг дарга, эрүүл мэндийн төвийн эмч ажилчид, барилгын компаний төлөөллүүд, Маанийн хийдийн лам нар шав тавих үйл ажиллагаанд оролцлоо.