Энэ зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын ивээл дор, Монголын шатрын холбоо, Өмнөговь аймгийн шатрын холбоо хамтран "ЗҮҮН БҮС-2022" тэмцээнийг Даланзадгад хотноо зохион байгуулж байгаа юм. 5 сарын 28, 29-ны өдрүүдэд үргэлжилнэ. Тэмцээнд Төв, Хэнтий, Дорнод, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь гэсэн 8 аймаг, Налайх, Багануур гэсэн 2 дүүргийн нийт 400 орчим шатарчид оролцож оюун ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөж байна. Зэрэг цол өндөр шатарчид оролцож байгаа нь чансаа өндөр тэмцээн болж буйг харуулж байгаа юм.