МУ-ын ерөнхий сайд, ЗГ-ын гишүүд Өмнөговь аймагт ажиллаж байгаатай холбогдуулан залуучуудын уулзалт арга хэмжээг Соёл спортын цогцолборт зохион байгууллаа. Уулзалтад аймгийн залуусын төлөөлөл идэвхтэй хамрагдаж өөрсдийн санал бодлоо илэрхийлж, сонирхсон асуултууддаа хариулт авлаа. Уулзалтад оролцсон залуучуудаас залуусын ажиллаж амьдрах орчинг сайжруулах, үнийн өсөлт, Боловсролын салбарын бодлого үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлт асуултууд гарч байлаа.